Таны заавал үзэх ёстой 13 кино
Залуу хүн завтай байна гэдэг “эмгэнэл” хэмээх үг бий. Тиймдээ ч залуу насандаа ихийг хийж бүтээн, амьдрал хэмээн эцэс төгсгөлгүй далайгаар амжилттай аялах хэрэгтэй. Тэглээ гээд амрахгүй гэсэн үг биш шүү дээ. Харин тэрхүү амралтыг хэрхэн зов зохистой амрах вэ гэдэг л чухал юм. Тэгвэл та бүхнийхээ мэлмийд хамгийн гайхалтай утга агуулга бүхий алдартай кинонуудыг хүргэж байна. Чухам та эдгээр киног үзээд амьдралын амтыг улам бүр мэдэрч, ажиллах эрч хүч, ариун хайрын мөн чанарыг бага ч болов ойлговоос бидний танд хүргэх мэдээллийн үр шим түүнд орших учиртай.
“About time”
Хэрвээ та цаг хугацаагаар аялаж чаддаг байсан бол, өнгөрсөн рүүгээ буцаад бүхнийг өөрчлөх байсан уу? Магадгүй үнэхээр л тийм боломжтой бол маш олон хүмүүс өнгөрсөн дурсамжаа өөрчлөх байсан байх. Гэвч болох ёстой зүйл болдгоороо л болох учиртай. Хичнээн та хүсэхгүй байсан ч, эцэст нь тухайн зүйлтэйгээ нүүр тулгарах л болно. Энэхүү кинонд удам дамжсан онцгой чадвартай залуу, заяаны ханьтайгаа учирч хуримаа хийх болно. Гэвч тэр үеэс л залуу өөрт нь ямар нэгэн зүйл учраад байгаа, онцгой чадварынхаа талаар мэднэ. Улмаар өнгөрсөн рүүгээ очоод алдаа бүрээ залруулахыг хичээх боловч, тэрээр нэг л өдөр амьдралд болох ёстой зүйлс болдгоороо л болдог гэдгийг ойлгоно.